Бидэнтэй холбогдох
Хаяг : 10 давхар, WW Center, Тээвэрчдийн гудамж, 3-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс
Утас : 77115852
Nano International | senso
8346
page-template-default,page,page-id-8346,ajax_leftright,page_not_loaded,,wpb-js-composer js-comp-ver-4.1.2,vc_responsive

senso

Шүдний хэт мэдрэгшлийн үед хэрэглэх эмчилгээний цогц бүтээгдэхүүн.

Шүдний хэт мэдрэгшил гэж юу вэ?

Халуун, хүйтэн болон чихэрлэг, исгэлэн зүйл хэрэглэх үед шүдний сийрэгжсэн хатуу эдийн сувганцруудын төгсгөл дэх шүдний мэдрэлийн төгсгөлд өвдөлт мэдрэх сэрэл дамжиж, хэт мэдрэгшлийн зовиур өгдөг.

Sensodyne яаж үйлчилдэг вэ?

Sensodyne-ийн найрлага дахь кали ионууд нь сийрэгжсэн хатуу эдийн сувганцруудад эрдэст давхарга үүсгэж шүдний мэдрэлийн төгсгөлд өвдөлтийн сэрэл дамжих процессыг саатуулна.

Sensodyne rapid relief

  • Богино хугацаанд үйлчилж, урт хугацаанд хамгаална.
  • Шүдний ил гарсан тугалмайн хэсэгт эрдэсжүүлэх хамгаалалтын давхарга үүсгэж 60 секундын дотор шүдний хэт мэдрэгшлийн зовиурыг бууруулна.
  • Фтор агуулсан ЭМЧИЛГЭЭНИЙ шүдний оо.
  • Тогтмол хэрэглэснээр халуун, хүйтэн, чихэрлэг, исгэлэн зүйл хэрэглэх үеийн хэт мэдрэгшлийн зовиур үгүй болно.

Sensodyne whitening

  • Шүдний хэт мэдрэгшлийн зовиурыг бууруулахаас гадна шүдний өнгөрийг арилгаж, өнгийг сэргээнэ.
  • ЦАЙРУУЛАХ үйлчилгээтэй эмчилгээний шүдний оо тул шүдний пааланг гэмтээхгүйгээр шүдний өнгөр, толбыг гайхалтай арилгаж, шүдийг цагаанаас цагаан болгоно.
  • Мөн фтор агуулсан тул шүд цоорох өвчнөөс найдвартай хамгаална.
  • Тогтмол хэрэглэснээр халуун, хүйтэн, чихэрлэг, исгэлэн зүйл хэрэглэх үеийн хэт мэдрэгшлийн зовиур үгүй болно.

Sensodyne total care

  • Шүдний хэт мэдрэгшлийг бууруулахаас гадна нэмэлт витамин В,Е агуулсан тул амны хөндийн халдвар эсэргүйцэх чадварыг нэмэгдүүлдэг.
  • Шүдний өнгөрийг арилгаж, буйлны үрэвслийг намдаах КОМПЛЕКС үйлчилгээтэй эмчилгээний шүдний оо.
  • Мөн фтор агуулсан тул шүд цоорох өвчнөөс найдвартай хамгаална.
  • Тогтмол хэрэглэснээр халуун, хүйтэн, чихэрлэг, исгэлэн зүйл хэрэглэх үеийн хэт мэдрэгшлийн зовиур үгүй болно.

Sensodyne flouride

  • Шүдний хэт мэрэгшлийг бууруулах ФТОРТОЙ эмчилгээний шүдний оо.
  • Фторын агууламж өндөр тул шүд цоорох өвчний эрчмийг бууруулж, шүд цоорох өвчнөөс найдвартай хамгаална.
  • Тогтмол хэрэглэснээр халуун, хүйтэн, чихэрлэг, исгэлэн зүйл хэрэглэх үеийн хэт мэдрэгшлийн зовиур үгүй болно.

Sensodyne шүдний сойз

  • Шүдний хэт мэдрэгшилтэй хүмүүст тусгайлан зориулж үйлдвэрлэсэн ЭМЧИЛГЭЭНИЙ шүдний сойз.
  • Сойзны толгойн хэмжээ жижиг, үсний ширхэглэг нь маш зөөлөн, төгсгөл нь хурц биш байдаг тул хэт мэдрэгшилтэй шүдийг гадны цочруул мэдрэхээс хамгаална.

Sensodyne ам зайлах уусмал

  • Шүдний хэт мэдрэгшилтэй хүмүүст зориулсан ам зайлах уусмал.
  • 250ppm фторын агууламжтай тул шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй.
  • Амны хөндийг халваргүйжүүлж, амны эвгүй үнэрийг дарна.
  • Спирт агуулаагүй.
  • Зөөлөн сэнгэнэсэн гааны амттай.

Sensodyne шүдний утас

  • Бусад шүдний утастай харьцуулахад нарийн бөгөөд хэрэглэх үед шүлсэнд норохоороо хэлбэр нь өөрчлөгдөж, шүд буйлны завсар дахь хоол хүнсний үлдэгдлийг цэвэрлэхэд тохиромжтой хавтгай, хөвсгөр хэлбэртэй болдог тул шүд буйлны завсарыг маш сайн цэвэрлэнэ.
  • 200ppm фтор агуулсан тул шүд хоорондын завсарт ч фторыг нөхөн төлжүүлж, шүд хооронд цоорол үүсэхээс найдвартай хамгаална.
  • Зөөлөн сэнгэнэсэн гааны амттай, шүдний хэт мэдрэгшлийн эмчилгээний шүдний утас.