Бидэнтэй холбогдох
Хаяг : 10 давхар, WW Center, Тээвэрчдийн гудамж, 3-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс
Утас : 77115852
Nano International | para
8353
page-template-default,page,page-id-8353,ajax_leftright,page_not_loaded,,wpb-js-composer js-comp-ver-4.1.2,vc_responsive

parodontax

Буйлны үрэвслийн үед хэрэглэх эмчилгээний цогц бүтээгдэхүүн                          

Буйлнаас цус шүүрэх нь буйлны үрэвслийн анхдагч шинж тэмдэг юм.

Найрлагандаа 70%-ийн эмчилгээний идэвхтэй ургамлын ханд агуулсан.

Буйлны цус шүүрэлттэй эрчимтэй тэмцдэг.

Пародонтакс шүдний оо нь 6 төрлийн ургамлын ханд + эрдэс давсны гайхалтай найрлагатай

Ромашка – бактерийн болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

Ратания – аргаах үйлчилгээтэй.

Мирра – эд эсийг бэхжүүлэх, буйлнаас цус шүүрэлтийг тогтоох үйлчилгээтэй.

Шалфей – бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Эхинацея – биеийн эсэргүүцлийг сайжруулна.

Мята – амны хөндийд цэнгэг амьсгалыг бий болгоно.

Эрдэс давс – амны хөндийг халдваргүйжүүлэх, хүчил шүлтийн тэнцвэржүүлэх

Фторид – шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Пародонтакс классик шүдний оо / фторгүй /

  • Буйлны үрэвслийн эмчилгээнд мөн урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
  • Ундны усны найрлаганд фторын хэмжээ ихээр агуулагддаг бүс нутгийн оршин суугчдад хэрэглэхэд тохиромжтой.
  • Ургамлын гаралтай эмчилгээний шүдний оо тул өдөр тутам хэрэглэх боломжтой.
  • Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн буйлны үрэвслийн үед

 

 

Пародонтакс фтортой шүдний оо

  • Буйлны үрэвслийг эмчилж, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
  • Фторын агууламж өндөр тул шүд цоорох өвчнөөс найдвартай хамгаална.
  • Ургамлын гаралтай эмчилгээний шүдний оо тул өдөр тутам хэрэглэх боломжтой.

 

 

Пародонтакс цайруулагчтай шүдний оо

  • Буйлны үрэвслийг эмчилж, урьдчилан сэргийлэхээс гадна шүд ЦАЙРУУЛАХ

үйлчилгээтэй.

  • Ургамлын гаралтай цайруулах үйлчилгээтэй эмчилээний шүдний оо тул шүдний пааланг гэмтээхгүй буюу шүдний хэт мэдрэгшил үүсгэхгүйгээр шүдийг маш сайн цайруулна.
  • Өдөр тутам хэрэглэх боломжтой.

 

Пародонтакс ам зайлах уусмал

  • Хлоргексидины 0.06% -ийн сулруулсан уусмал ба 250 ppm фторид агуулсан тул амны хөндийг халдаргүйжүүлэх, буйлны үрэвслийг эмчлэх, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй.
  • 12 цагийн турш амны хөндийд бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
  • Амны хөндийн эвгүй үнэрийг дарна.
  • Спирт агуулаагүй.

 

Хэрэглэх заавар:

-Буйлны үрэвслийн буюу шүдний тулгуур эдийн өвчний бүх хэлбэрийн үед

-Амны хөндийн зөөлөн эдийн үрэвсэлт өвчний үед

-Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн буйлны үрэвслийн үед

-Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх

-Амны хөндийн жижиг мэс ажилбаруудын дараа

-Хүндрэлтэй шүд авахуулсаны дараа

-Гүйлсэн булчирхайн үрэвслийн бүх хэлбэрийн үед

-6-аас дээш насны хүүхэд болон хлоргексидинд хэт мэдрэг насанд хүрэгчид шүд угаасны дараа, өдөрт 2 удаа 10мл-ээр / 10мл хэмжээтэй тагаар нь / амны хөндий болон буйл, шүдийг зайлж хэрэглэнэ.

-Залгиж болохгүй.

-300 мл савлаагаатай тул гэр бүлээрээ хэрэглэхэд тохиромжтой.

 

Пародонтакс ам зайлах уусмал

  • Хлоргексидины 0.2% -ийн уусмал тул амны хөндийг халдаргүйжүүлэх, буйлны үрэвслийг эмчлэх, урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй.
  • 12 цагийн турш амны хөндийд бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
  • Амны хөндийн эвгүй үнэрийг дарна.
  • Спирт агуулаагүй.

 

Хэрэглэх заавар:

-Буйлны үрэвслийн буюу шүдний тулгуур эдийн өвчний бүх хэлбэрийн үед

-Амны хөндийн зөөлөн эдийн үрэвсэлт өвчний үед

-Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн буйлны үрэвслийн үед

-Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх

-Амны хөндийн жижиг мэс ажилбаруудын дараа

-Хүндрэлтэй шүд авахуулсаны дараа

-Гүйлсэн булчирхайн үрэвслийн бүх хэлбэрийн үед

-12-оос дээш насны хүүхэд болон насанд хүрэгчид шүд угаасны дараа,   өдөрт 2 удаа 10мл-ээр / 10мл хэмжээтэй тагаар нь / амны хөндий болон буйл, шүдийг 1 минутын турш зайлж хэрэглэнэ.

-Залгиж болохгүй.

-300 мл савлаагаатай тул гэр бүлээрээ хэрэглэхэд тохиромжтой.

 

 

Пародонтакс шүдний сойз

  • Буйлны үрэвсэлтэй хүмүүст тусгайлан зориулж үйлдэрлэсэн эмчилгээний шүдний сойз.
  • Бусад сойзтой харьцуулахад толгойн хэмжээ жижиг, үсний ширхэглэг нь маш нарийн, зөөлөн тул шүд буйл хоорондын завсар болон сойзны хүрэлцээ муутай арын хэсгүүдэд ч сайтар хүрч цэвэрлэнэ.