Бидэнтэй холбогдох
Хаяг : 10 давхар, WW Center, Тээвэрчдийн гудамж, 3-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс
Утас : 77115852
Nano International | Сарын тэмдэг ирсэн үеийн өвдөлтийг хэрхэн ХҮНСНИЙ бүтээгдэхүүнээр намдаах вэ?
9229
post-template-default,single,single-post,postid-9229,single-format-standard,ajax_leftright,page_not_loaded,,wpb-js-composer js-comp-ver-4.1.2,vc_responsive

Сарын тэмдэг ирсэн үеийн өвдөлтийг хэрхэн ХҮНСНИЙ бүтээгдэхүүнээр намдаах вэ?

  |   Nani International

 

Охидуудад тулгардаг нэгэн асуудал бол сарын тэмдэг өвдөлттэй ирэх юм. Өвдөлт сарын тэмдгийн өмнөхөн юмуу эсвэл яг эхлэх үед илрээд 1-3 хоног үргэлжилдэг. Энэ өвдөлт нь таны идэвхитэй байдлыг алдагдуулах хүчтэй, эсвэл танд анзаарагдахгүй сул ч байж болно. Ямар ч байсан сарын тэмдэг ирсэн үед өвчин намдаах эмнээс татгалзах хэрэгтэй. Харин эдгээр хүндхэн өдрүүдээ ямар нэг өвдөлт, зовиур, санаа зовох зүйлгүйгээр өнгөрүүлэхэд тань бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн туслана.

“Гадил жимс” – Сарын тэмдэгийн өвдөлтийг намдаахад хамгийн үр дүнтэй жимс юм. Сарын тэмдгийн үеийн өвдөлтийг хоромхон зуур намдаана. Дангаар нь идэхээс гадна нухаш болгон бага зэрэг шанцай, хэдэн дусал зөгийн балтай хольж идээрэй.

 

 

“Ногоон цай” – Ногоон цайг бид эрүүл мэндэд ач тустай гэдгийг сайн мэддэг ч мөн сав, хэвлийн булчин агшихад онцгой сайн нөлөөлж улмаар өвдөлт намдаахад тусладаг байна.

 

 

“Хар шоколад” – Сарын тэмдэг ирсэн үед хэрвээ та анзаарсан бол эмэгтэй хүн энгийн үеэсээ илүү чихэрлэг, нялуун, гашуун амтанд дурлах нь бий. Тэглээ гээд хүссэн чихэрлэг, нялуун амттанг идэх нь тийм ч сайн биш. Таны биеийг улам л тавгүйтүүлж магадгүй юм. Харин энэ үед хар шоколад идэх хэрэгтэй. Энэ нь таны хэвлийн булчинг сулруулах, мөн гэдэсний хямралыг дарахад үр дүнтэй байдаг.

 

 

“Хан боргоцой” – Өвдөлт, гэдэс хямралын үед хан боргоцойн цэвэр шүүс уух эсвэл жимсийг түүхийгээр нь идээрэй. Хоромхон зуур өвдөлтийг намдаах болно.

 

 

“Салмон” загас – Энэхүү загас нь омега 3 болон Д витамин ихээр агуулсан бөгөөд өвдөлтийг намдаахад туслана.

 

 

“Тослог багатай тараг” – Кальциар баялаг хоол хүнс сарын тэмдэгийн өвдөлтийг багасгахад туслах ба өглөөний цайндаа тослог багатай тараг уухыг зөвлөж байна.

 

 

“Хушга” – Атга хэмжээний хушга нь омега 3 агуулсан гайхалтай хөнгөн зууш юм. Таны хажууд багахан хушга байхад танд өвчин намдаах эм хэрэг болохгүй.

 

 

Мөн эдгээр хүнсний бүтээгдэхүүнээс гадна бидний хэрэглэл маш чухал бөгөөд танд тав тухтай, хуурай мэдрэмжийг төрүүлэх, агаарыг чөлөөтэй нэвтрүүлэх ариун цэврийн хэрэглэлийг зөв сонгож хэрэглээрэй.

Танд санал болгож буй Bella Perfecta ариун цэврийн хэрэглэл нь:

  • Бичил юүлүүрт системээр тооцологдсон ултра шингээгч торгомсог хуурай гадаргуутай, шингэнийг хормын зуур шингээж, хуурай таатай мэдрэмжийг өгнө.
  • 2мм зузаантай учраас хувцасны цаанаас мэдэгдэхгүй.
  • Агаарыг чөлөөтэй нэвтрүүлж, SEP системийн тусламжтайгаар дотуур хувцасыг тань хамгаалж өгнө.

 

 

Та Bella брэндийн бүтээгдэхүүнийг бүх супермаркетууд, Моносын эмийн сан, зах худалдааны төвүүдээс, гэрийнхээ хажуу талын жижиг дэлгүүрүүдээс хүртэл худалдан авах боломжтой юм.

Монгол дахь онцгой эрхт дистрибъютер “Нано Интернэшнл” компани

Вэбсайт: http://nanointernational.mn/

Facebook хуудас: Bella Mongolia