Бидэнтэй холбогдох
Хаяг : 10 давхар, WW Center, Тээвэрчдийн гудамж, 3-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс
Утас : 77115852
Nano International | Хүйтэн, халуун зүйлд таны шүд янгинаж өвдөж байна уу?
9207
post-template-default,single,single-post,postid-9207,single-format-standard,ajax_leftright,page_not_loaded,,wpb-js-composer js-comp-ver-4.1.2,vc_responsive

Хүйтэн, халуун зүйлд таны шүд янгинаж өвдөж байна уу?

  |   Nani International

Дуртай зайрмагаа идэх үед эсвэл халуун цай уух үед  таны шүд сэнгэнэж өвдөх эсвэл ягинах мэдрэмж төрж байна уу? Шүдээ угаах үед эсвэл чигчлэх үед хөндүүрлэдэг үү? Хэрэв танд ийм зовиурууд илэрч байгаа бол таны шүд хэт мэдрэгшилтэй байна.

 

 

Эрүүл шүдийг шүдний гадуур хучсан хатуу эд болох шүдний паалан нь хамгаалдаг. Шүдний паалан нь шүдний буйлнаас дээш нүдэнд харагдах хэсгийг хучдаг бол буйлнаас доошхи хэсгийг ясжмаг эд хучиж хамгаалдаг. Энэхүү паалан болон ясжмаг эдүүдийн доор шүдний дентин буюу тугалмай эд байрлаж шүдний бүтцийг үүсгэдэг. Тугалмай эд нь олон тооны сувганцаруудаас бүрдэнэ.

Хэрэв шүдний гадаргууд ямар нэгэн гэмтэл үүсч шүдийг хамгаалдаг паалан болон ясжмаг эдүүдийн бүтэц эвдэрсэн үед тугалмайн сувгууд ил гарах бөгөөд энэхүү суваг нь шүдний дотор байрлах мэдрэлийн эдүүдэд гадна орчны халуун, хүйтэн, хүчиллэг, чихэрлэг цочруулуудыг дамжуулсаны улмаас шүд мэдрэгшиж өвдөлт өгдөг. Түүнчилэн буйлны үрэвслийн үед буйл шамрах үед шүдний тугалмай ил гардаг. Энэ бүгдийн дүнд шүд хэт мэдрэгших шалтгаан болдог.

 

 

Шүдний хэт мэдрэгшилийг эмчилж болно. Эмчилгээний аргачлал нь тухайн шүдний хэт мэдрэгших болсон шалтгаанаас хамаарна.

 

1-р арга: Эхний ээлжинд мэдрэгшилийг бууруулах шүдний оо хэрэглээд үзээрэй.

2-р арга: Шүдний эмчид хандан фторт гель түрхүүлбэл, шүдний доторх мэдрэлийн эдийн цочруулуудыг саармагжуулж болдог.

3-р арга: Шүдэнд цоорол үүссэнээс шүд мэдрэгшиж байгаа үед эмнэлэгт хандаж бүрээс, паалан, ломбо хийлгэх боломжтой.

4-р арга: Хэрэв буйл шамарсаны улмаас хэт мэдрэгшил өгч байгаа бол буйл нөхөн суулгах эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг.

5-р арга: Хэрэв бусад аргад шүдний мэдрэгшил дарагдахгүй бол сувгийн эмчилгээ хийлгэж үндсэн шалтгааныг арилгах боломжтой.

 

Хэрэв таны шүд хүйтэн, халуунд мэдрэгшээд байвал эмч дээр хараахан очиж амжихгүй байвал хамгийн энгийн алхам болох “мэдрэгшилийг бууруулах шүдний оо”-г хэрэглэх нь зүйтэй.

 

 

Английн GlaxoSmithKline компанийн “ХЭТ МЭДРЭГШИЛТТЭЙ” шүдэнд зориулсан SENSODYNE шүдний оо, сойз, ам зайлагч болон шүдний утас зэрэг иж бүрдлийг танд санал болгож байна.

 

 

Амны хөндийн эрүүл ахуйг зөв сахиснаар шүдний хэт мэдрэгших өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой тул та бүхэн тодорхой хугацааны давтамжтайгаар шүдний эмчид үзүүлж эрүүл ахуйн зөвлөгөө, үйлчилгээ авч байх нь чухал.

 

GSK компанийн албан ёсны дистрбьютер Нано Интернэйшнл ХХК