Бидэнтэй холбогдох
Хаяг : 10 давхар, WW Center, Тээвэрчдийн гудамж, 3-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс
Утас : 77115852
Nano International | Хөхний сүүгээр хооллох нь хүүхдийн тархины хөгжилд нэн тустай
9198
post-template-default,single,single-post,postid-9198,single-format-standard,ajax_leftright,page_not_loaded,,wpb-js-composer js-comp-ver-4.1.2,vc_responsive

Хөхний сүүгээр хооллох нь хүүхдийн тархины хөгжилд нэн тустай

  |   Nani International

Нярай хүүхдийн хувьд хорвоо дэлхий шинэ соргог бөгөөд тэдгээрийг мэдэрч, хүлээн авч шинэ мэдрэлийн холбоос эсүүдийг үүсгэж байдаг. Үүний тулд бяцхан тархи нь маш их эрч хүч, энерги зарцуулдаг. Иймээс тэдэнд онцгой шим тэжээл нэн шаардлагатай байдаг ба тэдгээр нь бүгд эхийн сүүнд агуулагддаг.

 

 

Яагаад эхийн сүүгээр хүүхдийг хооллох хэрэгтэй вэ?

Эхийн сүүнд агуулагддаг нүүрс ус болон лактоз /сүүний сахар/ нь таны хүүхдийн тархинд шаардлагатай эрч хүч, энергийг өгдөг. Үүнээс гадна сүүнд кальци их агуулагддаг учир таны хүүхдийн шүд болон ясны хөгжилийг дэмжиж өгдөг байна. Мөн үнээний сүүнээс илүү хөхний сүүнд лактоз их агуулагддаг байна.

Хөхний сүү нь мөн DHA болон АА зэрэг олон ханаагүй тосны хүчил агуулдаг. Эдгээр нь тархи, мэдрэлийн системийн хөгжилд, ялангуяа нярайн эхний саруудад харааны хөгжилд нэн шаардлагатай байдаг. Хүүхдийн бие организм нь ханаагүй тосны хүчлийг хараахан бий болгож чадахгүй учир хоолноос заавал авч байх шаардлагатай. Хөхний сүү нь хүүхдэд хэрэгтэй бүхий л сайн ханаагүй тосны хүчлээр дүүрэн байдаг учраас эхийн сүүг юугаар ч орлуулашгүй.

 

 

Хүүхдийн тархины хөгжил

Дөнгөж төрсөн хүүхдийн тархины хэмжээ 250грамм байдаг. Энэ нь хүүхдийн биеийн нийт жингийн 8% юм. Тархины эсүүд биеийн бусад эснээс 2 дахин илүү энерги шаарддаг ба бага насны хүүхдийн тархи их ажилладаг. Хөлд орсон багачуудын тархи нь насанд хүрсэн хүнээс 2 дахин илүү ажиллагаатай байдаг нь хүүхэд энэ л насандаа сурч мэдэх, орчлонтой танилцдагтай холбоотой. Мөн хүүхдийн тархи эхний гурван жил маш хурдацтай хөгжиж байдаг бөгөөд дундажаар өдөрт 1 граммаар тархины жин нэмэгддэг байна.

Насанд хүрсэн эмэгтэй хүний дундаж тархины жин 1245грамм, эрэгтэй хүний 1375грамм байдаг байна. Хүний биеийн жингийн маш бага хувийг тархи эзлэдэг ч, 100 их наяд мэдрэлийн эсийг агуулдаг байна. Тархины эсүүд бусад эстэй харьцуулвал 2 дахин их энерги зарцуулдаг. Өдөрт таны энергийн 10-20 хувь нь тархинд зориулагддаг бол 1 нас хүртэлх хүүхдийн энергийн 50 хувь тархины үйл ажиллагаанд зарцуулагддаг байна. Иймээс бага насны хүүхдийг хөхөөр хооллох нь маш чухал байдаг байна.

Хэрвээ ямар нэг шалтгаанаар таны хүүхэд хөхний сүүндээ цадахгүй, нэмэлт тэжээл шаардлагатай бол эмчийн зааврын дагуу өгөх хэрэгтэй. Голланд улсын Нутришиа компанийн судалгаа, шинжилгээний үр дүнд гаргасан, маш өндөр хяналтан доор үйлдвэрлэдэг Нутрилон 3 нь эхийн сүүний найрлагатай хамгийн ойр найрлагатай, хүүхдийн уураг тархины хөгжлийг дэмждэг, нүдний хараа болон өсөлт хөгжилтөнд сайнаар нөлөөлдөг Омега 3.6-г агуулсан хүүхдийн сүүн тэжээлийг эмчийн зааврын дагуу хэрэглээрэй.