Бидэнтэй холбогдох
Хаяг : 10 давхар, WW Center, Тээвэрчдийн гудамж, 3-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс
Утас : 77115852
Nano International | Давуу тал ажилтнуудын сэтгэгдэл
7650
page-template-default,page,page-id-7650,page-child,parent-pageid-35,ajax_leftright,page_not_loaded,,wpb-js-composer js-comp-ver-4.1.2,vc_responsive

Агуулахын нярав: С.Баасанхүү

Та Нано Интернэйшнл ХХК-д хэзээ ажилд орсон бэ? Ямар албан тушаалд ажилладаг вэ?

2013 оны 6 сарын 1-с одоог хүртэл агуулахын няраваар ажиллаж байна.

Нано интернэйшнл ХХК-д ажиллах хугацаандаа ямар амжилтуудыг гаргасан бэ?

Энэ ажиллаж байгаа хугацаандаа компанийн сарын шилдэг ажилтнаар 3 удаа, 2014,2015 оны шилдэг хамт олон, 2016 оны шилдгийн шилдэг ажилтнаар шалгарч байсан. Мөн 2015 онд сангийн яамны хүндэт жуух бичгээр шагнуулсан.

Нано Интернэйшнл ХХК-д ажиллах болсноор таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

Энэ компанид ажилласнаар миний амьдралд гарсан томоохон өөрчлөлт гэвэл орон сууцны ипотекийн зээлээр байртай болсон явдал юм. Өмнө нь би уул уурхай компанид ажиллаж байсан. Уул уурхайн үйл ажиллагаа тогтвортой биш учраас зээлд хамрагдах боломжгүй байлаа.

Компанийн зүгээс  ажилтнуудаа хэрхэн  дэмжиж ажилладаг вэ?

Манай компани ажилтнууддаа бүхий л талаар нь дэмжиж ажилласаар ирсэн. Үүнд ажилчдын мэдлэг боловсрол, эрүүл мэнд, бүтээгдэхүүний үнийн хөнгөлөлт, хүүхдүүдийнх нь цэцэрлэг сургуулийн сургалтын төлбөр, орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа,зээлийн төлбөр зэрэгт санхүүгийн тусламж үзүүлж байна.

Нано Интернэйшнл гэсэн нэгэн гэр бүлийн гишүүн болж ажиллахын хамгийн сайхан нь юу вэ?

Манай компаний  2 захирал маш их эрч хүчтэй дайчин удирдагч дээр нь мундаг сайхан залуучуудтай хамт гар нийлэн ажилладаг энэ бол компанийхаа нэгэн гишүүн болж ажиллахын хамгийн сайхан нь.

Хамт олондоо хандаж сэтгэлийн үгээ хуваалцвал?

Манай залуучууд үнэхээр мундаг шүү.

Манай компанийг сонирхож байгаа нийт ажил горилогчдод хандаж үг хэлбэл?

Манай компани байгуулагдаад дөнгөж 10 жил болж байгаа хэдий ч бизнесийн бүхий л салбарт олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж үйл ажиллагаагаа улам тэлж байгаа залуу компани юм. Иймд та нар юу хийж чаддагаа л харуулах хэрэгтэй.

Брэнд менежер:  М.Одгэрэл

Та Нано Интернэйшнл ХХК-д хэзээ ажилд орсон бэ? Ямар албан тушаалд ажилладаг вэ?

2015.2.9-нөөс эхлэн Нано интернэйшнл компанид ажиллаж эхэлсэн. Одоогоор брэнд гадаад харилцааны газарт Брэнд менежерийн албан тушаалыг хашиж байна.

Нано Интернэйшнл ХХК-ийн талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

Компанийнхаа талаар сэтгэгдэл гэхээр маш олон зүйлс санаанд орж ирж байна залуу эрч хүчтэй хамт олон, өсөлт хөгжил, тэмүүлэл, олон олон боломжууд гээд.

Миний хувьд байгууллага ч бай, хувь хүн ч бай нөхцөл байдлаас үл хамааран эерэг өсөлтийг гаргаж байх нь хамгийн чухал гэж боддог учраас өсөлтийг онцолмоор байна. Анх орж ирсэн үеийг одоотой харьцуулахын бол манай компани маш олон өөрчлөлт хийж өндөр өсөлтүүдийг гарж чадсан. Би хувьдаа компанийнхаа өсөлтийн хурдыг хараад маш их бахархаж хувь хүнийхээ хувьд улам илүү хөгжих шаардлагатайг мэдэрдэг.

Нано интернэйшнл ХХК-д ажиллах хугацаандаа ямар амжилтуудыг гаргасан бэ?

Компанид ажиллах 2 жилийн хугацаанд 2015 оны 7 сарын шилдэг ажилтан өргөмжлөл, 2016 онд европын хоёр орноор ажиллах амрах эрхийн бичиг (Хүн бүхний мөрөөдөл болсон Францын Парис хот болон Польшын Торун хотыг үзээд бас суралцаад ирсэн), 2016 оны шилдэг менежер гэх зэрэг хүндтэй шагналуудыг хүртсэн.

Нано Интернэйшнл ХХК-д ажиллах болсноор таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

Хувь хүний хөгжил, мэргэжлийн ур чадвар, санхүүгийн эрх чөлөө гээд нарийн ангилаад харвал надад мэдрэгдсэн, мэдрэгдээгүй гээд маш олон өөрчлөлтүүд гарсан байхаа. Ялангуяа мэргэжлийн ур чадвар дээр их өөрчлөлт гарсан гэж боддог. Анх ажилд орохдоо онолын мэдлэгээс өөр зүйлгүй ихэвчлэн онол талаас нь хардаг байсан бол практик дадал нэмэгдээд ирэхээр юмыг харах өнцөг, төлөвлөгөө биелэлээ олох гүйцэтгэлийн хувиас өгсүүлээд олон зүйл сайжирч эхэлдэг юм байна лээ. Хийх тусам илүү үр дүнтэй байх тал руугаа өөрчлөгдөж эхэлдэг гэх үү дээ. Сүүлийн үед маш их сайшааж хүлээж авч байгаа зүйл маань гадаад харилцаагаа хамтад нь хийж байгаа явдал. Гадаад харилцаагаа хийгээд гадны том компаниудын менежерүүдтэй харилцаад эхлэхээр маш их зүйлийг аяндаа сурч эхэлдэг. Маркетингийн төлөвлөгөө боловсруулах үнэлэхээс эхлээд тэр хүмүүсээс суралцах зүйл маш их. Өөрийгөө улам илүү сайжруулж өөрчлөх хэрэгтэй гэж бодож байгаа.

Компанийн зүгээс  ажилтнуудаа хэрхэн  халамжилдаг вэ?

Мэдээж хэрэг бүх л компани менежментийн бодлогын хүрээнд үнэт зүйл болсон ажилчдаа тогтоон барих, сурч хөгжүүлэх тал дээр анхаарч ажилладаг байх. Манай компанийн хувьд бусадтай харьцуулахад энэ талаа улам илүү анхаардаг юм шиг санагддаг. Удирдлагууд маань залуу хүмүүс болоод ч тэр үү хүмүүсээ байнга сургах, хөгжүүлэх тал дээр санаа тавьж тэр боломжийг нь ч сайтар хангаж өгдөг. Жишээ нь би л гэхэд ажилд ороод жил ч болоогүй байхдаа Польш улс руу олон улсын маркетингийн конференц, сургалтанд хамрагдахаар явж байсан.  Хэрвээ хичээх л юм бол боломж үргэлж байдаг.

Нано Интернэйшнл гэсэн нэгэн гэр бүлийн гишүүн болж ажиллахын хамгийн сайхан нь юу вэ?

Дээр хэлсэнтэй адилхан маш олон сайхан зүйлс бий. Энэ асуултанд би хамт олон, ажиллах орчноо илүү онцолмоор байна. Манай хамт олны дийлэнх нь залуу хүмүүс байдаг . Тэр ч утгаараа шинэлэг зүйлс, өөрчлөлтүүдээр дүүрэн нь хааяа гүйцэгдэхээргүй санагддаг ч маш сайхан шүү. Ажиллах орчин хамт олон гэдэг хүний бүтээмжинд шууд нөлөөлж байдаг учраас тэр бүх зүйлүүд бүрдсэн гэж хэлэхэд болно.

Хамт олондоо хандаж сэтгэлийн үгээ хуваалцвал?

Та бүхэнтэй хамтарч ажиллахдаа үргэлж таатай байдаг цаашдаа хамтдаа их зүйлийг хийж бүтээнэ гэдэгтээ итгэлтэй байна. Бүгдэд нь баярлалаа.

Манай компанийг сонирхож байгаа нийт ажил горилогчдод хандаж үг хэлбэл?

Хийж бүтээе, сурч хөгжие гэвэл манай хамт олныг сонгоорой. Хамтран ажиллахад хэзээд таатай байх болно.

Супервайзер Х.Баярмаа

Та Нано Интернэйшнл ХХК-д хэзээ ажилд орсон бэ? Ямар албан тушаалд ажилладаг вэ?

2009 оны 6-р сарын 30-ны өдөр. Сувгийн менежер

Нано Интернэйшнл ХХК-ийн талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

Компани өөрөө зөв бодлоготой, чадварлаг боловсон хүчинтэй, Өдөр бүр байнгын нэг зүйлийг шинээр сурч чаддаг, ёс зүйтэй хамт олонтой бид.

Нано интернэйшнл ХХК-д ажиллах хугацаандаа ямар амжилтуудыг гаргасан бэ?

                       2011 он “ОНЫ ШИЛДЭГ ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ

2012 он МОНОС ГРУППЫН ХЭМЖЭЭНД БҮХ САЛБАР КОМПАНИУДЫН ДУНДААС ШИЛДЭГ АЖИЛТАН

2011-2013 оны хооронд сарын нэрлэсэн шилдэг ажилтаныг 6 удаа хүртсэн.

2013 оны багаараа Шилдэг Довтлогч /SHARK/ баг гэх мэт

Нано Интернэйшнл ХХК-д ажиллах болсноор таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

  • Хувь хүн талаасаа илүү их төлөвшилийг олж авсан.
  • Харилцааны маш өндөр чадвартай болж хөгжсөн
  • Аливаа асуудлыг эерэгээр харж гарцыг олж чаддаг болсон.
  • Ямарваа асуудалд болохгүй боломжгүй зүйл гэж байдаггүй, боломжгүй гэх зүйлийн ард байнга шийдэл нь нуугдаж байдагыг ойлгож авсан.
  • Хийж чаддаг, чин сэтгэлээсээ ажилдаа ханддаг байхад ажил таныг эргээд үнэлдэг гэдгийг бодит үйлдлээр харж чадсан.

Компанийн зүгээс  ажилтнуудаа хэрхэн  дэмжиж ажилладаг вэ?

Компаний удирдлагын зүгээс ажилтануудынхаа боловсролд байнгын анхаарал хандуулж суралцах хүсэл эрмэлзлийг дэмжин,суралцах боломжийг хангаж ажилладаг. Мөн тухайн ажилтаны карьерийг байнгын өсгөж гүйцэтгэх түвшний ажилтануудаас дээд шатны менежер болгон ажиллахад бүхий л боломжийг нээлттэй бий болгож дэмжин ажилладагт оршино.

Нано Интернэйшнл гэсэн нэгэн гэр бүлийн гишүүн болж ажиллахын хамгийн сайхан нь юу вэ?

Монголын борлуулалт түгээлтийн №1 компанийн ажилтан байна гэдэг нь хамгийн сайхан. Түүн дотроо №1 компанийг би хамтдаа бүтээн байгуулж байгаа нь бас нэг сайхан, №1 компанийн тогоонд хамт чанагдаж байгаа хамтрагчдаасаа өдөр бүр урам зориг, эрч хүчийг авч ажиллан чадварлаг царайлаг хамт олонтой хамтран ажиллах нь бүр ч бахархууштай сайхан юмаа.

Хамт олондоо хандаж сэтгэлийн үгээ хуваалцвал?

Өдөр бүр та нараасаа суралцаж, өдөр бүр та бүхэнтэйгээ мэддэг чаддаг зүйлээ хуваалцан, илүү их эрч хүчийг авч хамтран ажилладагтаа баяртай байдаг. Хоёр дахь гэр бүл минь болсон хамт олондоо маш их хайртай шүү.

Манай компанийг сонирхож байгаа нийт ажил горилогчдод хандаж үг хэлбэл?

Та манай компаний нэгэн гишүүн болсондоо хэзээ ч харамсахгүй, их дээд сургуульд сурсан мэдлэгээ практикт хэрэгжүүлэн, тэрхүү мэдлэгээ илүү их зүлгэн өнгөлж, гадаад дотоодын сургалтууд хамрагдах боломж таныг хүлээж байна. Манай хамт олон танд туслах болно. Та борлуулалт түгээлтийн №1 баг хамт олонд тавтай морил.

Супервайзер: Б.Билгүүн

Та Нано Интернэйшнл ХХК-д хэзээ ажилд орсон бэ? Ямар албан тушаалд ажилладаг вэ?

2015.12.15  ажилд орсон. С сувгийн менежерээр анх ажилд орж байсан. Одоо ахлах менежер албан тушаал дээр ажиллаж байна.

Нано Интернэйшнл ХХК-ийн талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

Нано интернэйшнл компанийн анхны сэтгэгдэл гэвэл эвсэг, хурдтай

Нано интернэйшнл ХХК-д ажиллах хугацаандаа ямар амжилтуудыг гаргасан бэ?

2016 оны 2 сарын шилдэг ажилтан. 1-8 сар хүртэл с сувгийн удирдлагаар ажиллахдаа төлөвлөгөөгөө таслаж үзээгүй, баг хамт олноо нэгэн зорилго зүрхтэй болгосон, 2016 шилдэг хамт олон болгосон.

Нано Интернэйшнл ХХК-д ажиллах болсноор таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

Албан тушаал ахиснаар цалин хангамж нэмэгдсэн

Компанийн зүгээс  ажилтнуудаа хэрхэн  халамжилдаг вэ?

Удрирдлагуудын зүгээс санаачилсан ажлыг сайн дэмжиж өгч чаддаг болохоор ажлын тал дээр өөртөө итгэх итгэл нэмэгдсэн.

Нано Интернэйшнл гэсэн нэгэн гэр бүлийн гишүүн болж ажиллахын хамгийн сайхан нь юу вэ?

Чадварлаг залуучууд дүүрэн байдаг мөн чадвартай захирлуудтай болохоор сэтгэл дүүрэн байдаго

Хамт олондоо хандаж сэтгэлийн үгээ хуваалцвал?

Бүх юм миний хяналтанд

Манай компанийг сонирхож байгаа нийт ажил горилогчдод хандаж үг хэлбэл?

Хэрвээ та 7 хоногийн 7 өдөр ажилаа хийгээд ажилруугаа гүн рүү нь орж чадахгүй бол НАНО ххк гүйцэхгүй болно. Тийм болхоор өдөр болгоныхоо ажлыг 100% гүйцэтгэлтэй хийх хэрэгтэй л гэж хэлнэ дээ.

В.Зоригт

Та Нано Интернэйшнл ХХК-д хэзээ ажилд орсон бэ? Ямар албан тушаалд ажилладаг вэ?

2016.08.04 Супервайзер

Нано Интернэйшнл ХХК-ийн талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

Маш их эрч хүч мэдрэгддэг энэ нь миний хувь хүний амьдралд ч эерэгээр нөлөөлдөг, би одоо ч сурсаар байгаа. Хамгийн шилдэг сургуульд сурч байгаа мэт мэдрэмж.

Нано интернэйшнл ХХК-д ажиллах хугацаандаа ямар амжилтуудыг гаргасан бэ?

Хамгийн чухал нь үр дүн, бид одоог хүртэл төлөвлөгөөт ажлаа 90 ээс дээш хувьтай гүйцэтгэсээр байна. Мөн оны шилдэг хамт олон, оны шилдэг ажилтан, нано бест сонгс ийн тэргүүн байр, мөн манай баг хамт олноос ур чадвар, амжилтаараа ялгарч тушаал дэвшсээр байна. Бидний амжилтын үндэс бол өөрчлөх, өөрчлөлтийг өөрөөсөө.

Нано Интернэйшнл ХХК-д ажиллах болсноор таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

Гол нь хандлага чухал, аливаа сөрөг үр дүн эсэргүүцлийг боломж болгон харж эерэгээр ханддаг болжээ.

Компанийн зүгээс  ажилтнуудаа хэрхэн  халамжилдаг вэ?

Халамж гэхээсээ илүү боломж олгодог энэ нь хувь хүн сэтгэлгээний хувьд ч тэр ур чадварын хувьд хурдацтай хөгждөг- гайхалтай

Нано Интернэйшнл гэсэн нэгэн гэр бүлийн гишүүн болж ажиллахын хамгийн сайхан нь юу вэ?

Хамгийн сайхан нь үр дүн бид үр дүнгээ бодитоор харж, мэдэрч чаддаг

Хамт олондоо хандаж сэтгэлийн үгээ хуваалцвал?

Баярлалаа, бүхнээс түрүүнд хамтдаа

Манай компанийг сонирхож байгаа нийт ажил горилогчдод хандаж үг хэлбэл?

Хүссэн хүн бүр ордоггүй тиймээс Эхлээд өөрийгөө харуул, өөрийгөө тань!

Тооцооны нягтлан бодогч: М.Батсайхан

Та Нано Интернэйшнл ХХК-д хэзээ ажилд орсон бэ? Ямар албан тушаалд ажилладаг вэ?

Би компанидаа 2014 оны 11 сард ажилд орж байсан. Тооцооны нягтлан бодогчоор ажилладаг.

Нано Интернэйшнл ХХК-ийн талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

Энэ салбартаа шинэ, залуу, эрч хүчтэй компаниудын нэг үлгэр жишээ гэж боддог. Хамт олноороо их бахархаж ажилладаг.

Нано интернэйшнл ХХК-д ажиллах хугацаандаа ямар амжилтуудыг гаргасан бэ?

Одоо ажиллаад 2 жил гаран болж байна. Өөрийн хийж байгаа өдөр тутмын ажилдаа ахиц дэвшил гаргаж ажилладаг гэж боддог. Мөн 2016 оны 12 сарын шилдэг ажилтан болсондоо баяртай байгаа.

Нано Интернэйшнл ХХК-д ажиллах болсноор таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

Миний хувийн хэвшилд ажилласан анхны туршлага маань юм. Мэргэжлийн ур чадварууд маань өссөн. Мөн хувийн чадвар болон ажлаа хийнгээ сурах боломжоор маань хангаж ажилладаг.

Компанийн зүгээс  ажилтнуудаа хэрхэн  дэмжиж ажилладаг вэ?

Жил бүр ажилтнууддаа компанийн зүгээс үзүүлэх боломжоо танилцуулдаг. Тэр ч утгаараа жил бүр байнга ажилчиддаа анхаарал тавьдаг гэж би боддог.

Нано Интернэйшнл гэсэн нэгэн гэр бүлийн гишүүн болж ажиллахын хамгийн сайхан нь юу вэ?

Үргэлжийн эрч хүчтэй ажиллах нь биднийг өсөн дэвжих боломжийг олгодог. Залуу удирдлага, залуу хамт олон, эрч хүчийг үргэлж бий болгож ажилладаг нь хамгийн  их таалагддаг.

Хамт олондоо хандаж сэтгэлийн үгээ хуваалцвал?

Нэг зорилгыг биелүүлэхийн тулд бие биенээ дэмжиж ажилладагт баярлалаа.

Манай компанийг сонирхож байгаа нийт ажил горилогчдод хандаж үг хэлбэл?

Хийх ажил бэрхшээл тулгарах боловч хамт олон үнэхээр сайхан учраас оролдоод л үзэх хэрэгтэй гэж зөвлөх байна.

Брэнд менежер: М.Буянхишиг

Та Нано Интернэйшнл ХХК-д хэзээ ажилд орсон бэ? Ямар албан тушаалд ажилладаг вэ?

Би 2014 онд Нано Интернэйшнл компанид ажилд орсон. Брэнд менежерээр ажилладаг.

Нано Интернэйшнл ХХК-ийн талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

Зорилгодоо хүрэхийн тулд бид уйгагүй ажилладаг, бид шахуу зорилго төлөвлөж, тэдгээрийг заавал хэрэгжүүлэхийн тулд өөрсдийгөө дайчилж ажилладаг. Манай компани эцсийн хэрэглэгчдийн бодитой хэрэгцээг хангаж, чанартай бүтээгдэхүүнийг хамгийн боломжит үнээр монголын зах зээлд санал болгож үргэлж шинийг эрэлхийлж, хурдтай ажилладаг компани.

Нано интернэйшнл ХХК-д ажиллах хугацаандаа ямар амжилтуудыг гаргасан бэ?

Гурван жилийн хугацаанд 2015 оны 5-р сарын шилдэг ажилтан болж байснаа мартдаггүй тухай үед идэвхжүүлэлтийн менежерээр ажиллаж байсан ба тэр амжилт бол хэрэгтэй цаг үедээ ирж, надад урам өгсөн юм шиг санагддаг, Группын сагсан бөмбөг, гар бөмбөгийн мөнгө хүрэл медальтай, ажлынхантайгаа иймэрхүү багийн спортын тэмцээнд орох үнэхээр гоё гар нийлдэг, биенийгээ мэдэрдэг ххэ 2016 оны хамгийн сайхан бүсгүй болсон амжилт мөн биш гэдгийг мэдэхгүй ч жил өөрийгөө брэндинг хийсэн аая ххэ /funny/

Нано Интернэйшнл ХХК-д ажиллах болсноор таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

Хувийн амьдралд ч тэр, ажил дээр ч бай өөрчлөлтөнд бэлэн байдаг эерэгээр хүлээж авахыг хичээдэг болсон.Хувийн амьдралаа ч тодорхой байлгах үүднээс сараар нь, улирлаар нь, жилээр нь төлөвлөж тэрнийгээ үр дүнгийн мэдрэх хамгийн гоё байдаг. Хүн болгонд зорилго, мөрөөдөл байдаг гэхдээ бодсоор байгаад цаг хугацаа өнгөрчихдөг юм шиг санагддаг тийм учраас өдөр бүр бага ч хамаагүй хийх нь чухал гэдгийг мэдэж авсан. Хандлага бас маш чухал!!! хандлагыг хүн өөрөө л бий болгох хэрэгтэй юм шиг санагддаг энэ компанид ажилласанаас хойш хандлага нилээн өөрчлөгдсөн шүү.

Компанийн зүгээс  ажилтнуудаа хэрхэн  халамжилдаг вэ?

Халамжилна гэдгийг зөвхөн материаллаг зүйлээр харах нь өрөөсгөл ойлголт. Ажилтан болгонд өөр өөрийн хэрэгцээ шаардлага байдаг хамгийн чухал гэсэн хэрэгцээ шаардлагуудыг 17 боломж болгон бидэнд танилцуулдаг. Энэ жил Ипотекийн зээлийн төлөлттэй холбоотой боломж гарч ирсэн манай ажилчдад их таалагдаад байгаа ихэвчлэн залуучууд ажилладаг учраас тэр байх.

Нано Интернэйшнл гэсэн нэгэн гэр бүлийн гишүүн болж ажиллахын хамгийн сайхан нь юу вэ?

Сайхныг дурдаад байвал зөндөө гэхдээ царайлаг хүмүүстэй ажиллах хамгийн сайхан нь. Ххэ

Хамт олондоо хандаж сэтгэлийн үгээ хуваалцвал?

Хамт олондоо хандаж хэлэхэд бидэнд дахиад давших эрч хүч бидэнд байгаа шүү, хийх зүйл ч маш их байна энэ их үйл хэргийг, бид түүнийг хамтаараа бүтээн байгуулах учиртай.

Манай компанийг сонирхож байгаа нийт ажил горилогчдод хандаж үг хэлбэл?

Яг одоо таны мөрөөдөл, зорилго юу вэ? Тэрнийхээ төлөө яг одоо хийх цаг чинь боллоо идэвхитэй амьдарч, сайхан хамт олонтой ажиллаж, өөрийгөө зах зээлийнхээ хаана явж мэдэхийг хүсвэл  манайд тавтай морил.

Тооцооны нягтлан бодогч: Ц.Ган-Эрдэнэ

Та Нано Интернэйшнл ХХК-д хэзээ ажилд орсон бэ? Ямар албан тушаалд ажилладаг вэ?

Би 2009 оны 10 сард анх тооцооны ажилтнаар ажилд орсон. Одоо санхүүгийн албанд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байна.

Нано Интернэйшнл ХХК-ийн талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

Анх ажилд орход 20 гаруйхан ажилчинтай байсан компани одоо 150 гаруй ажилчинтай 3-н салбар команитай болж өрөгжин тэлсэн байна. Манай компани худалдаа борлуулалтын салбарт тэргүүлж байгаа хүчирхэг компани болж чадсан. Энэ бүх амжилт хүчирхэг удирдлагын зөв зохион байгуулалттай холбоотой гэж боддог.

Нано интернэйшнл ХХК-д ажиллах хугацаандаа ямар амжилтуудыг гаргасан бэ?

Нано интернэйшнл ХХК-д ажиллах хугацаандаа сарын шилдэг ажилтан 3-н удаа болж 2011 онд оны шидэг ажилтан болж байсан.

Нано Интернэйшнл ХХК-д ажиллах болсноор таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

Миний хувьд Нано интернэйшнл ХХК-д нягтлан бодогчийн мэргэжил эзэмшээд  ажилласан анхны компани. Ажиллах хугацаандаа их зүйл сурч туршлага хуримтлуулан ажиллаж байна. Мөн хувийн амьдралд гарсан өөрчлөлтүүд олон байна. Залуу хүмүүсийн хувьд сайхан амьдрахад тогтвортой ажлын байр маш чухал.

Компанийн зүгээс  ажилтнуудаа хэрхэн  халамжилдаг вэ?

Компанийн зүгээс ажилтнуудыхаа нийгмийн тал дээр тавих халамж анхаарал маш сайн гэж боддог .Ажилтнуудыхаа ахуй амьдрал /буцалтгүй тусламж олгох/, гадаад дотоодын сургалтанд сурч боловсрох /сургалтын төлбөр 100% төлөх/, эрүүл мэнд /ЭМ-н үзлэг оношлогоонд үнэгүй хамруулах fitness-р хичээллэх/ гээд бүхий л нөхцөл боломоор хангаж өгдөг.

Нано Интернэйшнл гэсэн нэгэн гэр бүлийн гишүүн болж ажиллахын хамгийн сайхан нь юу вэ?

Хамгийн сайхан нь эрч хүчтэй сайхан хамт олон.

Хамт олондоо хандаж сэтгэлийн үгээ хуваалцвал?

Хоёр дахь гэр бүл минь болсон хамт олондоо 10-н жилийн ойн баярын мэнд хүргэж ажлын амжилт хүсье!

Манай компанийг сонирхож байгаа нийт ажил горилогчдод хандаж үг хэлбэл?

Манай компанийг сонгон ажилласнаар таныг сайхан хамт олон их зүйл сурч боловсрох боломж хүлээж байна.

Бараа түгээгч: В.Батхүү

Та Нано Интернэйшнл ХХК-д хэзээ ажилд орсон бэ? Ямар албан тушаалд ажилладаг вэ?

Валя овогтой Батхүү миний бие тус компанид 2015 оны 1-р сард агуулахын туслах ажилтнаар ажилд орж байсан.2015 оны 8-р сард албан тушаал дэвшин бараа түгээгчээр ажиллаж байна.

Нано Интернэйшнл ХХК-ийн талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

Манай компани Монголдоо өөрийн гэсэн томоохон байр сууриа эзэлсэн ажилтнуудынхаа хөдөлмөрийг бодитой үнэлж чаддаг.Удирдлага болон ажилтнууд бид эв дүйтэй хамтран найрсаг ажилладаг компани юм.Цаашид ч улам хүчээ нэгтгэж хүрээгээ тэлэн ажиллах чадвартай хүчирхэг компани юм.

Нано Интернэйшнл ХХК-д ажиллах хугацаандаа ямар амжилтуудыг гаргасан бэ?

Тус компанид 2 жил ажиллахдаа 2015 оны шилдэг ажилтан болсон.Мөн компаниас зохион байгуулагддаг ажил болон тэмцээн уралдаанд идэвхитэй оролцож баг хамт олноороо гаргасан амжилт олон байдаг.Цаашид амжилтаа ахиулан хичээнгүйлэн ажиллаж шилдгийн шилдэг ажилтан болно.

Нано Интернэйшнл ХХК-д ажиллах болсноор таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

Нано Интернэйшнл ХХК-д ажиллах болсноор найрсаг хамт олонтой болж тогтмол ажилтай болсон.Мөн тогтмол орлоготой болсноор ахуй амьдарлаа дээшлүүлэх нэг баталгаатай болсон.

Компанийн зүгээс  ажилтнуудаа хэрхэн  халамжилдаг вэ?

Компани маань ажилтнуудынхаа цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж спорт заалаар хангадаг ба мөн хамт олныг нэгтгэх олон сайхан багийн ажиллагааг дэмжсэн тэмцээн уралдаан гэх мэт олон ажлыг тогтмол зохион байгуулдаг,Ажилтнууддаа хангамж сайтай,сурч боловсроход нь туслалцаа үзүүлдэг халамж сайтай компани шүү манай компани бол.

Нано Интернэйшнл гэсэн нэгэн гэр бүлийн гишүүн болж ажиллахын хамгийн сайхан нь юу вэ?

Найрсаг дотно хамт олонтой болж тав тухтай ажлын байр удирдлагууд нь ажилтнуудаа гэсэн чин сэтгэлтэй томоохон гэр бүлийн гишүүн болж яваадаа баяртай байна.

Хамт олондоо хандаж сэтгэлийн үгээ хуваалцвал?

Бид бүгдийн компанийхаа төлөө гэсэн хүсэл зорилго нэг байдагт та бүхэндээ талархаж явдаг шүү.Үргэлж нэгнээ гэсэн чин сэтгэлтэй халуун сэтгэлтэй хамт олондоо үнэхээр баярлаж бахархаж байна.

Та бүхнийхээ цаашдын ажил үйлс амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Манай компанийг сонирхож байгаа нийт ажил горилогчдод хандаж үг хэлбэл?

Үргэлж өсөн дэвшиж хүрээгээ тэлж байгаа байгаа хүчирхэг хамт олонтой манай компанийн нэгэн гишүүн болж чин сэтгэлээсээ хичээж ажиллавал хөгжиж дэвшин хүссэн амжилтандаа хүрнэ гэдгийг хэлэх байна.

Худалдааны төлөөлөгч: Ч.Бямбадулам

Та Нано Интернэйшнл ХХК-д хэзээ ажилд орсон бэ? Ямар албан тушаалд ажилладаг вэ?

Миний бие 2015 оны 9-р сарын 3-нд анх Ахуйн C сувагт худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байна.

Нано Интернэйшнл ХХК-ийн талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

Залуу эрч хүчтэй хамт олоноор багаа бүрдүүлж ажилладаг,өсөн дэвших,өөрийгөө хөгжүүлэх боломж ихтэй,компанийн соёл сайтай зах зээлд тэргүүлэг байр суурь эзэлдэг компани юм.

Нано Интернэйшнл ХХК-д ажиллах хугацаандаа ямар амжилтуудыг гаргасан бэ?

Брэнд гадаад харилцааны албанаас зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээнд багаараа алтан медал.

2016 оны 7-р сарын шилдэг ажилтан болсон.

Нано Интернэйшнл ХХК-д ажиллах болсноор таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

Ажлын их туршлага хуримтлуулсан,Харилцааны тал дээр нэлээн их зүйл суралцсан.

Компанийн зүгээс  ажилтнуудаа хэрхэн  халамжилдаг вэ?

Ажилтнуудаа хөгжүүлэх идэвхижүүлэх ажлыг компанийн зүгээс тогтмол хийдэг.

Нано Интернэйшнл гэсэн нэгэн гэр бүлийн гишүүн болж ажиллахын хамгийн сайхан нь юу вэ?

Залуу найрсаг хамт олонтой нэг баг болж ажиллах өөрийгөө нээх сорих нь нэн сайхан.

Хамт олондоо хандаж сэтгэлийн үгээ хуваалцвал?

Бүгд нэгэн зорилгыг төлөө баг болон хамтдаа ажиллаж байгаа та бүхэндээ ажлын их амжилтыг амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Манай компанийг сонирхож байгаа нийт ажил горилогчдод хандаж үг хэлбэл?

Өөрийгөө нээх сорих өсөн дэвших боломж сайн залуу эрч хүчтэй хамт олонд орж ажилласнаар та бүхэн сэтгэл хангалуун байх болно гэдэгт итгэлтэй байна.

Амжилт хүсье!