Бидэнтэй холбогдох
Хаяг : 10 давхар, WW Center, Тээвэрчдийн гудамж, 3-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс
Утас : 77115852
Nano International | Анкет бөглөх
8239
page-template-default,page,page-id-8239,page-child,parent-pageid-35,ajax_leftright,page_not_loaded,,wpb-js-composer js-comp-ver-4.1.2,vc_responsive

Та өөрийн танилцуулга буюу CV хэрхэн бэлдэх вэ?



Таны танилцуулга буюу CV нь та өөрийнгөө бусдад өөрөө илэрхийлэх хамгийн том илэрхийлэл юм. Та сонирхсон ажлын байрандаа ажиллахыг хүсч байвал өөрийн танилцуулгаа хамгийн зөв оновчтой бичиж өөрийгөө нээх, амжилтанд хүрэх боломжоо өөртөө нээгээрэй.

Таныг өөрийгөө хэрхэн тодорхойлсон мэдээллээс шалтгаалан дараагийн алхамууд тодорхойлогддог.

Нано Интернэйшнл ХХК нь ажилтнууддаа маш олон олон боломжийг нээн өгч ажилтнууддаа ажиллах нөхцөлийг нь бүрэн хангаж, цалин хангамж, сургалт хөгжил, карьерийн өсөлт зэргийг үрэглж дэмжин анхаарч байдгаараа бусдаас давуу талтай байдаг тул Нано Интернэйшнл ХХК-д хандан ажилд орох хүсэлтээ гаргадаг хүмүүс цөөнгүй байдаг.

Та өөрийн товч намтараа бичихдээ дараахи зүйлсийг анхаарна уу?

Боловсрол

  • Таны ерөнхий боловсролын дунд сургууль, коллеж, их сургууль, мэргэжил, мэргэшлийг төгссөн он, сарын мэдээлэл
  • Эзэмшсэн ур чадвар, эрдмийн зэрэг, цол, шагнал

Мөн сонирхож буй ажлын байрны чиглэлтэйгээ холбоотойгоор сургалт дамжаанд хэрхэн хамрагдаж байсан, хамрагдаж байсан бол үүнийгээ өөрийн танилцуулга танилцуулга буюу CV -ндээ оруулна уу.
Ажлын туршлага

Ажлын туршлагаа бичихдээ хамгийн сүүлд ажиллаж байсан ажлаасаа эхлүүлэн  жагсааж бичих. Ажлын туршлага хэсэгт өөрийн өмнө ажиллаж байсан албан газрууд, огноо, хийж гүйцэтгэж байсан гол гол үүргүүдээ нарийн тодорхой бичих хэрэгтэй.  Хэрвээ их сургуулиа төгсөөд удаагүй байгаа бол  таны намтартаа бичих өөрийгөө тодорхойлох,  үнэлэх мэдээллүүд маш чухал. Мөн дадлага хийж байсан байгууллага, хийж гүйцэтгэсэн төсөл , хөтөлбөрийн тухай нэмэлт мэдээлэл оруулж өгөөрөй. Таны танилцуулгыг хүлээж авсанаас хойш ажлын 3 хоногт хариу илгээх буюу хариу бичиж холбогдох болно.

Анкет татах



Татагдсан файл-ийг hr@nanointernational.mn мэйл хаягаар шууд хүний нөөцийн менежерт илгээх.