Бидэнтэй холбогдох
Хаяг : 10 давхар, WW Center, Тээвэрчдийн гудамж, 3-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс
Утас : 77115852
Nano International | Хүний нөөц
35
page-template-default,page,page-id-35,page-parent,ajax_leftright,page_not_loaded,,wpb-js-composer js-comp-ver-4.1.2,vc_responsive
 

Хүний нөөц

Нээлттэй ажлын байрууд:

  1. Бараа түгээгч
  2. Худалдааны төлөөлөгч
  3. Сувгийн менежер
  4. Захирлын туслах
  5. Эмч төлөөлөгч
  6. Маркетингийн менежер
  7. Брэнд менежер

 

Та өөрийн танилцуулга буюу CV хэрхэн бэлдэх вэ?

Таны танилцуулга буюу CV нь та өөрийнгөө бусдад өөрөө илэрхийлэх хамгийн том илэрхийлэл юм. Та сонирхсон ажлын байрандаа ажиллахыг хүсч байвал өөрийн танилцуулгаа хамгийн зөв оновчтой бичиж өөрийгөө нээх, амжилтанд хүрэх боломжоо өөртөө нээгээрэй.

Таныг өөрийгөө хэрхэн тодорхойлсон мэдээллээс шалтгаалан дараагийн алхамууд тодорхойлогддог.

Нано Интернэйшнл ХХК нь ажилтнууддаа маш олон олон боломжийг нээн өгч ажилтнууддаа ажиллах нөхцөлийг нь бүрэн хангаж, цалин хангамж, сургалт хөгжил, карьерийн өсөлт зэргийг үрэглж дэмжин анхаарч байдгаараа бусдаас давуу талтай байдаг тул Нано Интернэйшнл ХХК-д хандан ажилд орох хүсэлтээ гаргадаг хүмүүс цөөнгүй байдаг.

Та өөрийн товч намтараа бичихдээ дараахи зүйлсийг анхаарна уу?

Боловсрол

  • Таны ерөнхий боловсролын дунд сургууль, коллеж, их сургууль, мэргэжил, мэргэшлийг төгссөн он, сарын мэдээлэл
  • Эзэмшсэн ур чадвар, эрдмийн зэрэг, цол, шагнал

Мөн сонирхож буй ажлын байрны чиглэлтэйгээ холбоотойгоор сургалт дамжаанд хэрхэн хамрагдаж байсан, хамрагдаж байсан бол үүнийгээ өөрийн танилцуулга танилцуулга буюу       CV -ндээ оруулна уу.

Ажлын туршлага

Ажлын туршлагаа бичихдээ хамгийн сүүлд ажиллаж байсан ажлаасаа эхлүүлэн  жагсааж бичих. Ажлын туршлага хэсэгт өөрийн өмнө ажиллаж байсан албан газрууд, огноо, хийж гүйцэтгэж байсан гол гол үүргүүдээ нарийн тодорхой бичих хэрэгтэй.  Хэрвээ их сургуулиа төгсөөд удаагүй байгаа бол  таны намтартаа бичих өөрийгөө тодорхойлох,  үнэлэх мэдээллүүд маш чухал. Мөн дадлага хийж байсан байгууллага, хийж гүйцэтгэсэн төсөл , хөтөлбөрийн тухай нэмэлт мэдээлэл оруулж өгөөрөй. Таны танилцуулгыг хүлээж авсанаас хойш ажлын 3 хоногт хариу илгээх буюу хариу бичиж холбогдох болно.

Ажлын байрны дэлгэрэнгүйгээр тайлбар :

  • Нано Интернэйшл ХХК таныг дараах ажлын байранд урьж байна

Оффис менежер

Ажлын хийгдэх чиг үүрэг: Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд туслалцаа, дэмжлэг үзүүлэх,  Оффисын орчин, нөхцөл, эмх цэгц, цэвэр цэмцгэр байдалд хяналт тавих,  зохион байгуулах, Албан бичиг боловсруулах, хурлын хуваарь зохицуулах,  тов зарлах,ажилтнуудын цагийн бүртгэл хянах, хурлын өрөөний эмх цэгц,  зохион байгуулалтыг хариуцах

Тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, хүний нөөц, маркетингийн чиглэлээр их дээд сургууль төгссөн.
  • Англи хэлний бичгэн болон ярианы ахисан тувшний мэдлэгтэй
  • Захирлын туслах, оффис менежер, хүний нөөцийн чиглэлээр 2-оос доошгүй жил ажиллаж байсан туршлагатай
  • Бичиг баримт боловсруулах, хөтлөх, архивлах чадвартай
  • Албан хэрэг хөтлөлтийн стандарт, баримт бичгийн хууль эрх зүйн мэдлэгтэй байх
  • Өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, амжилтанд хүрэх чин хүсэлтэй
  • Харилцааны өндөр соёлтой
  • Өөрийгөө илэрхийлэх бүрэн чадвартай
  • Ажлыг үр дүнтэй зохион байгуулах чадвартай
  • Багаар ажиллах, зохион байгуулах чадвартай

 

 “НАНО ИНТЕРНЭЙШЛ” ХХК-ИЙН

БОРЛУУЛАЛТЫН АЛБАНД ТАНЫГ УРЬЖ БАЙНА

Сувгийн менежер

Ажлын хийгдэх чиг үүрэг:

Хариуцсан бүсийн албаны ажилтнуудыг ахлах, багийн үйл ажиллагааг төлөвлөх, Худалдааны төлөөлөгч нарыг удирдан зохон байгуулан дэмжлэг үзүүлэн ажиллах, хяналт тавих, ХТ нэг бүрийн борлуулалтын төлөвлөгөөнүүдийг нарийвчилсан байдлаар гаргах, Худалдааны цэгүүдийг шалгах , Харилцагч нартай гэрээ, хэлцэл хийх гэх зэрэг ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүргүүд

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, Худалдааны чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Борлуулалтын компанид 2-с дээш жил ажиллаж байсан туршлагатай
  • Харилцааны чадвартай
  • Цаг баримталдаг
  • Зарчимч, идэвхи зүтгэл сайтай
  • Төлөвлөгөө, гүйцэтгэлийн дагуу ажилладаг
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Шинийг санаачлах, шинийг эрэлхийлэх сэтгэлгээтэй
  • Хариуцсан ажлаа төлөвлөж, цаг тухайд нь гүйцэтгэх цагийн менежмент сайтай.

Худалдааны төлөөлөгч

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Компанийн гэрээний дагуу, харилцагч нартай уулзалт хийн өөрийн импортын  хүнсний бүтээгдэхүүний захиалгыг биечилсэн байдлаар авах, нийлүүлсэн  барааны байршил, өрөлт хураалтын стандартыг мөрдүүлж, хэрэгжилтэнд  хяналт тавьж, сайжруулах арга хэмжээг авч ажиллах гэх мэт

Ажлын байранд тавигдах шаардлага
Бизнесийн удирдлага, худалдааны чиглэлээр их дээд сургууль төгссөн

Борлуулалтын компанид ажиллаж байсан туршлагатай.

Бараа бүтээгдэхүүн тайлбарлах харилцааны ур чадвар эзэмшсэн, түргэн шуурхай, худалдаа,

Харилцааны соёлтой

Цаг баримтладаг

Санаачлагатай,идэвхитэй, хариуцлагатай, үнэнч шударга

Багаар болон бие дааж ажиллах чадвартай

Хувийн зохион байгуулалттай

 

Бараа түгээгч

Ажлын хийгдэх чиг үүрэг: Захиалгын дагуу бараа түгээлтийн үйл ажиллагааг хариуцан ажиллана.

Тавигдах шаардлага

  1. Их дээд сургууль төгссөн.
  2. Борлуулалт, худалдааны байгууллагад ажиллаж байсан туршлагатай.
  3. В, С ангилалтай
  4. Тууштай ажиллах хүсэл эрмэлзэлтэй
  5. Ачаалал даах, тогтвор суурьшилтай ажиллах
  6. 2 аас доошгүй жил машин барьж байсан туршлагатай
  7. Цэвэрч нямбай, шударга

 

АНКЕТ БӨГЛӨХ гэсэн цэс доор нь байрлах ба анкет бөглөх хэсгийг дархад анкет автоматаар татагдаж word file-р. Татагдсан файл-ийг hr@nanointernational.mn мэйл хаягаар шууд хүний нөөцийн менежерт илгээх.