Бидэнтэй холбогдох
Хаяг : 10 давхар, WW Center, Тээвэрчдийн гудамж, 3-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс
Утас : 77115852
Nano International | Vichy
8084
page-template-default,page,page-id-8084,page-child,parent-pageid-7621,ajax_leftright,page_not_loaded,,wpb-js-composer js-comp-ver-4.1.2,vc_responsive

vichy

Францын No 1 эмчилгээний гоо сайхны VICHY брэндийн түүх

Эрүүл мэнд бол гоо үзэсгэлэн юм. LO’real групп нь 1909 онд анх байгуулагдсан бөгөөд өдгөө 120 жилийн түүхтэй , дэлхийн үс, бие, болон арьс арчилгааны 40 гаруй брэндийг үйлдвэрлэн гаргадаг дэлхийн гоо сайхны зэх зээлд тэргүүлэгч компани юм. 100 жилийн өмнө Францын эрдэмтэн доктор Халлер сайхан арьсны талаар чухамхүү ингэж бодож, сэтгэж чадсанаар арьс арчлах цоо шинэ, шинжлэх ухаанч хандлагыг тодорхойлжээ. Францын эрдэмтэн доктор Халлерийн санаачлагаар, мөн бизнес эрхлэгч Жорж Герен-ий дэмжлэгтэйгээр Францийн зүрхэнд оршдог Виши хэмээх жижигхэн тосгоны сөнөсөн галт уулын гүнээс ундран гардаг булгаас, халуун рашааныг гарган авч усан суурьтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэжээ. Энэ халуун рашааны онцгой шинж чанар болон арьсанд нөлөөлөх чадвар 2000 жилийн тэртээгээс Франц даяар алдартай байв.

vichy1

Ийнхүү гайхамшигтай түүхт VICHY рашаан маань 1931 онд VICHY хэмээх эмчилгээний гоо сайхны брэнд болж үйл ажиллагаагаа нээсэн түүхтэй.Vichy-ийн лабораторийн үйл ажиллагаа зөвхөн гоо сайхны салбарыг хамардаггүй бөгөөд эм зүйн салбарын талаас томъёололыг зохиож, бий болгож, бүтээгдэхүүний чанарын шалгалт тавьж, шинжлэх ухааны үр бүтээлтэй инновациуд бии болгосноор энэ компанийг эмчилгээний гоо сайхны шинэ түвшинд хүргэж чаджээ. Иймээс VICHY арьс арчилгааны бүтээгдэхүүнийг зөвхөн эмийн сангуудаас худалдан авах боломжтой байлаа.

Vichy ийн лаборатори байгуулагдсан эхний өдрөөс эхлэн компаний мэргэжилтэнүүд арьсны гүнд явагдаж буй процесс, түүний үйл явцыг таньж мэдэхийг зорилгоо болгон ажиллаж байв. Шинэ нээлт бүхэн нь улам илүү үр өгөөжтэй байж, өндөр зэрэглэлийн гоо сайхны бүтээгдэхүүнийг бии болгох үндэс, суурь нь болдог байлаа. Эмэгтэйчүүдийн амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн хирээр Vichy ч мөн адил өөрчлөгдөн, шинэчлэгдсээр иржээ. Өнөө үед Vichy нь зөвхөн арьс арчилгааны бүтээгдэхүүн бус хэрэглэгчдийг зөвлөгөө мэдээлэлээр хангах үнэнч туслагч нь болж чадсан билээ.

Шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх технологи

Орчин үед Vichy-ийн Лабораторийн боловсруулсан бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгч бүсгүйчүүдийн гоо сайхныг найдвартай хамгаалах мөн тэдний арьсны эрүүл байдлыг хангахын төлөө экологи, цаг уурын өөрчлөлт, аж үйлдвэржилтийн сөрөг нөлөө зэргийг тооцоолсон шинэлэг технологиуд дээр үндэслэгдэн бүтээгддэг байна.

VICHY –ийн гоо сайхны бүтээгдэхүүн нь мэдрэмтгий арьсанд гайхалтай зохьцож, өдөр тутмын стрэсс бухимдал болон гадны нөлөөнөөс арьсыг хамгаалж, амраах онцгой нөлөөтэй юм. Гоо сайхны шинэ бүтээгдэхүүнийг бий болгох үйл ажиллагаанд зөвхөн биохимийн салбарын мэргэжилтнүүд бус тусгай шинжээч нарын баг хамтарч ажилладаг.

Бүтээгдэхүүний клиник туршилтууд нь арьс арчилгааны мэргэжилтэн, хоол тэжээлийн мэргэжилтэн, нүдний эмч, мэдрэлийн эмч нарын тусгай хяналтан доор хийгддэг тул хэрэглэгч таны гадаад үзэмжинд бус таны эрүүл арьс, эрүүл амьдралын хэв маягт тулгуурлан бүтээгдэхүүн бүрийн ашиг тус, аюулгүй байдал, чанарыг мэргэжлийн хүмүүс байнгын хянаж ажилладаг бөгөөд сүүлийн 80 гаруй жилийн турш, жил бүр 3000 орчим клиник туршилт хийгдсэн байна.

vichy2