Бидэнтэй холбогдох
Хаяг : 10 давхар, WW Center, Тээвэрчдийн гудамж, 3-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс
Утас : 77115852
Nano International | Nivea
7950
page-template-default,page,page-id-7950,page-child,parent-pageid-7621,ajax_leftright,page_not_loaded,,wpb-js-composer js-comp-ver-4.1.2,vc_responsive

nive1

ПАУЛ КАРЛ БАЙРСДОРФ

Nivea брэнд нь Германы Байрсдорф концерны брэнд бөгөөд 120 жилийн өмнө 1882онд Хамбург хотод эм  зүйч Паул Карл Байерсдорф эмчилгээний наалт зохион бүтээж түүндээ патент авсанаар өөрийн овгоор нэрлэсэн жижигхэн эмийн үйлдвэр нээснээр эхэлсэн түүхтэй аж. 1890 онд доктор Оскар Тропловиц компанийг худалдан авч, бизнест олон тохиолддог нэг хувьсгалт нээлтийн дараа “Beiersdorf” улс хоорондын том хоршоолол болон өсчээ.

ХАРИН “NIVEA” ХЭРХЭН ГАРЧ ИРЭВ

Тропловицийн эрдэмтэн зөвлөх Пауль Герзан Унна шинжлэх ухааны орчинд шинээр буй болж зах зээлд нэвтэрч байгаа бүтээгдэхүүнийг анхааран ажигладаг байв. Компанийн хувь заяаг огцом эргүүлсэн Эвцеритийг /эвцерт гэдэг нь Латинаар “гайхамшигт лав”/ анх анзаарч анхны ус, тосны нэгдэл эмульс гаргаж авч байв. Энэ бол Тропловицийн багийн боловсруулалтын үндэс болсон анхны эмульс юм. Харин тэдний эрдэм шинжилгээний ажлын үр дүн нь 1911 оны 12-р сард гаргаж авсан “Nivea” тос байлаа. Энэ бол дэлхийд анхны арьс чийгшүүлэгч тос байсан ба нилээд удаан хугацаанд энэ алдрыг зүүж байсан юм.

Энэхүү анхны тос нь цасан цагаан өнгөтэй болсон учир латинаар “nivius” гэдэг үгнээс гаралтай цасан цагаан гэсэн утгатай NIVEA нэрийг авсан ажээ.

nive2

Онцолж хэлэхэд хамгийн анхны “Nivea” тосны сав нь ямар ч л гэсэн өнөөгийнх шиг хэлбэртэй байгаагүй бөгөөд  1911 онд хийгдсэн хагас дугуй жижиг хайрцаг өнөө болтол ямар нэг хэлбэрээр ашиглагдаж байна.

nive3

“NIVEA” ХЭНД ЗОРИУЛАГДАН ГАРЧ ИРЭВ

Анх зөвхөн эмэгтэйчүүдийн гоо сайханд төвлөрч байсан бол одоо бүх насны хүмүүст эрэгтэй эмэгтэй, хүүхэд хөгшин хэрэглэгчдэд зориулсан хүний толгойн үснээс хөлийн ул хүртэлх бүхий л эрхтэнд зориулсан бүтээгдэхүүн байдаг дэлхийн ганц ШҮХЭРЭН брэнд болсон юм.

“NIVEA” БРЭНД

Байрсдорф компанийн эрдэм шинжилгээний хүрээлэнд нь өнөөдөр 600 гаруй эрдэмтэд ажиллаж хүний арьс болон үсний бүтцийг эсийн түвшинд судлах ажлыг хамгийн сүүлийн үеийн техник технологи ашиглан судалсаар байна. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шат дамжлага, хадгалалт, тээвэрлэлт бүрд хяналт шалгалтын асар том аппарат ажилдаг бөгөөд ингэснээр хэрэглэчдэд дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн очдог. Он цагийн шалгарлыг давж олон мянган хүний эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн байсаар ирсэн нь чанарын гол үзүүлэлт бөгөөд энэхүү брэндийн бусдаас ялгардаг гол шинж буюу бахархал нь юм.

Одоо нийт 200гаруй бүтээгдэхүүн буюу 10 категорид хуваагдан Монголын хэрэглэгч нарт хүргэж байна.

  • Универсиал тос /Nivea crème, Nivea soft/
  • Нүүр арчилгаа /Nivea Visage/
  • Уруул арчилгаа
  • Үс арчилгаа
  • Бие арчилгаа
  • Хөлс дарагч
  • Гар арчилгаа
  • Хүүхдийн арьс арчилгаа /Nivea baby
  • Эрэгтэй арьс арчилгаа /Nivea Men/
  • Нарны хамгаалалт /Nivea Sun/