Бидэнтэй холбогдох
Хаяг : 10 давхар, WW Center, Тээвэрчдийн гудамж, 3-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс
Утас : 77115852
Nano International | Бизнесийн хөгжлийн түүх
7595
page-template-default,page,page-id-7595,ajax_leftright,page_not_loaded,,wpb-js-composer js-comp-ver-4.1.2,vc_responsive

Компани 2007 онд анх байгуулагдсан. Хамгийн анх Японы Лион корпорацийн ам арчилгаа, угаалгын нунтгийг зах зээлд нэвтрүүлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Угаалгын нунтаг ТОП зах зээлд маш хурдтайгаар нэвтэрч 1 жилийн дотор зах зээлийнхээ 10% ийг хангаж эхэлсэн. Үүний дараа Японы КАО корпорацийн үс арчилгаа, ариун цэврийн хэрэглэл зэрэг 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд хамгийн анхны нягтаршуулсан угаалгын нунтагийг хэрэглэгч нартаа таниулж хэмнэлттэй хэрэглээг шилдэг маркетингийн бодлогоор танилцуулж байсан юм.

Английн ГлаксоСмитКлайн компанийн ам арчилгааны бүтээгдэхүүнүүд нь

шүдний оо нь дотроо маш олон төрөл бөгөөд хэрэглэгчид өөр өөрийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнүүдээ хэрэглэх хэрэглээг анх бий болгосон. Хиймэл шүдний бүтээгдэхүүн Корега 2009 онд Монголын Маркетингийн холбооноос шилдэг маркетингтай бүтээгдэхүүний шагналыг гардсан болно.

Үүний дараа компани үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор дахин гадаадын шилдэг 5 компанитай Монгол дахь онцгой эрхтэй дистрибъютерийн гэрээг байгуулсан бөгөөд үүнд Польшийн ТЗМО, Францын Данон групп, Английн Рекитт Бинкайзер, Гүржийн Боржоми, Америкийн Пепсико корпораци , компанийн үйл ажиллагааг шинэ шатанд гарган хүнсний салбарт шинээр ажиллаж эхэлсэн.

  • 2007 онд компани байгуулагдсан
  • 2007 оны 02 сард Японы Лион корпорацийн онцгой эрхтэй албан ёсны дистрибъютер болов. Система шүдний оо, ТОП угаалгын нунтаг зах зээлд нийлүүлэгдэж эхлэв.
  • 2007 оны 08 сард Японы Као корпорацийн онцгой эрхтэй албан ёсны дистрибъютер болж Азийн орнуудыг хариуцсан захирал Ямагучи Хиточи болон захирал Н.Батбаатар нар Монголд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. Аттак угаалгын нунтаг, Эйжинс шампунь нар зах зээлд анх нийлүүлэгдэв.
  • 2008 оны 01 сард Английн ГлаксоСмитКлайн компанийн Монгол дахь онцгой эрхтэй дистрибъютер болж Сенсодин, Пародонтакс эмчилгээний шүдний оонууд, Корега хиймэл шүдний бүтээгдэхүүнүүд Монголын зах зээлд анх нэвтрэв. СНГ орнуудыг хариуцсан захирал Андрей Круков, захирал Батбаатар нар Москвад хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.
  • 2009 оны 04 сард Польшийн ТЗМО, 06 сард Английн Рекитт Бинкайзер, 09 сард Францын Данон группийн Нутришиа компани, 12 сард Гүржийн Боржоми компанитай Монгол дахь онцгой эрхтэй албан ёсны дистрибъютерийн гэрээ байгуулж хүнсний болон гэр ахуйн 250 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж эхэлсэн.
  • 2010 оны 01 сард Дэлхийн №1 өрмөнцөр Италийн Лоакер брэндийн Монгол дахь онцгүй эрхтэй дистрибъютер болж Лоакер брэндийн 50 гаруй нэр төрлийн өрмөнцөрийг зах зээлд нийлүүлж эхэлсэн. 2010 оны 05 сард Хятадын Винда компанийн мөн онцгой эрхтэй дистрибъютер болж 100% модны цаасаар хийгдсэн цаасан бүтээгдэхүүнүүдийг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн.
  • 2012 онд 01 сард Германы Байрсдорф компанийн Монгол дахь онцгой эрхтэй дистрибъютерээр сонгогдож Нивеа брэндийн арьс арчилгааны 220 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлж эхэлсэн. 04 сард Белорусын Слодыч Брэндийн өрмөнцөрүүдийг зах зээлд нэвтрүүлэв. 06 сард Туркын Улкер компанийн 120 гаруй бүтээгдэхүүнүүдийг мөн онцгой эрхтэй дистрибъютерийн гэрээгээр нийлүүлж эхэлсэн.
  • 2012 оны 08 сараас эхлэн дэлхийн №1 цай болох Шинэ Ланка улсын Дилмах брэндийн цайг Монголд нэвтрүүлэх албан ёсны онцгой эрхийг аван зах зээлд нэвтрүүлэв.
  • 2013 оны 10 сараас Пепсико компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлж Чудо брэндийн иогурт, пуддинг, Домик Древне 100% цэвэр сүүг зах зээлд нийлүүлж эхэлсэн.
  • 2013 оны 11 сард Кока Кола компанийн Монгол дахь дистрибъютерээр сонгогдон Рич, Добрый брэнлийн жүүсийг зах зээлд нэвтрүүлэв.
  • 2014 онд Л Ореал группийн Виши брэндийг онцгой эрхтэй дистрибъютерийн гэрээгээр зах зээлд нийлүүлж эхлэв.
  • 2015 оны 01 сараас Францын Данон группийн Нутришиа компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн Малъютка брэндийн хүүхдийн нэмэлт тэжээлийг зах зээлд нэвтрүүлж байна.