Бидэнтэй холбогдох
Хаяг : 10 давхар, WW Center, Тээвэрчдийн гудамж, 3-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс
Утас : 77115852
Nano International | Бидний тухай
7583
page-template-default,page,page-id-7583,ajax_leftright,page_not_loaded,,wpb-js-composer js-comp-ver-4.1.2,vc_responsive
 

“Нано Интернэйшнл” компани нь 2007 онд Монголын гэр ахуй өргөн хэрэглээний зах зээлд тэргүүлэгчидийн эгнээнд байж, Монголынхоо хэрэглэгчдэд дэлхийн гэр ахуй өргөн хэрэглээний шилдэг бүтээгдэхүүнүүд, үйлчилгээний үнэ цэнэ, инновацийг хамгийн түрүүнд хүргэх зорилгоор байгуулагдсан Монос группын охин компани юм.
Бид үйлчлүүлэгчдийнхээ өдөр бүр өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах бүтээгдэхүүнүүдийг шилдэг үйлчилгээ, инээмсэглэлийн хамт хүргэхийг зорин ажилладаг. Бид одоогийн байдлаар дэлхийн 10 гаруй улсын шилдэг 25 гаруй компаниудтай хамтран ажиллаж 650 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлж байна. Үүнд: Германы Байрсдорф, Английн Глаксосмитклайн, Рекитт Бинкайзер, Францын Данон групп, Японы КАО корпораци, Францын Л,Ореал компани зэрэг орно. Компанийн үйл ажиллагаа өргөжсөөр гэр ахуй, өргөн хэрэглээ, хүнс, гоо сайхны гэсэн гурван салбарт амжилттай ажиллаж байгаа бөгөөд чадварлаг, залуу, эрч хүчтэй баг хамт олон маань зогсолтгүй урагшлах стратегийн дагуу өдөр бүр өөрийн түгээлт, дистрибъюшнийхээ системийг тэлж ажиллаж байгаа билээ.
Компанийн импортлон зах зээлд нийлүүлдэг Нивеа гоо сайхны иж бүрдэл, Виши эмчилгээний гоо сайхны брэнд, Аквафреш брэндийн ам арчилгааны бүтээгдэхүүнүүд, Нутрилон брэндийн эхийн сүү орлуулагч, хүнсний нэмэлт тэжээл, Агуша брэндийн хүүхдийн тэжээл зэрэг нь аль хэдийн зах зээлийн тэргүүлэгч бөгөөд хэрэглэгчийн өдөр тутмын байнгын хэрэглээ болжээ.
Цаашдаа бид Монголын зэх зээл дэх гэр ахуй өргөн хэрэглээ, хүнс, гоо сайхны тэргүүлэгч дистрибъюшн компани болж хамгийн хурдан шуурхай түгээлт, захиалгын системийг нэвтрүүлэн туршлагатай, ур чадвартай хүний нөөцийн хүчирхэг багтай, техник технологийн шинэ, шилдэг бүхнийг хамгийн тэргүүн эгнээнд нэвтрүүлэгч компани болохыг зорин ажиллаж байна.
ҮНЭТ ЗҮЙЛ
МЭРГЭШСЭН ӨНДӨР ЧАДВАР
Бид мэргэшсэн өндөр чадвартай, өөрийгөө болон бусдыг үрг элж хөгжүүлдэг байна.
МАНЛАЙЛАЛ
Бид нэгдсэн нэг зорилготой.зорилогоо тодорхойлж, зорилго төвтөй ажиллана.
ЭЕРЭГ БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ
Бид багаар хамтран ажиллаж, бүтээлч хандлагыг эрхэмлэнэ. Бид үргэлж шинийг санаачлагч байна. Бид өөрчлөлтөнд үргэлж бэлэн байна.
ШУДАРГА НЭГДМЭЛ БАЙДАЛ
Бид хууль ёсыг сахин дээдлэгч байна. Бид бизнесийн ёс зүйг эрхэмлэж, харилцагчаа дээдлэн хамтдаа хөгжинө.
БИЗНЕСИЙН ТҮНШ
Бид бизнесийн ёс зүйг эрхэмлэж, харилцагчаа дээдлэн хамтдаа хөгжинө.


Бидний уриа

Бүхнээс түрүүнд, Хамгийн эхэнд


Бид нэг хамт олон /Зургийн цомог/